Мэдээ

Гaнгcтepyyд бүтэн өнчин 4 хүүхдэд 1 өрөө байр бэлэглэж буян үйлджээ

Цахим орчинд хөгтэй, хөгжилтэй бичлэгүүдээрээ НАГНАЙТАЛ, HOOMIE гэх үгсийг трэнд болгож, урлагт өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан ALAGAA&NYAMKA хамтлагийн гишүүдийг танихгүй хүн ховор.

Тэгвэл тус хамтлагийн гишүүд хүмүүст боломжоороо туслаад, “Баярлалаа” гэдэг блог хийгээд л байв. Харин тэд бүтэн өнчин 4 хүүхдэд 1 өрөө байр бэлэглэж буян үйлджээ.

Хүүхдүүдийн өмнөөс, нийт Монголчуудынхаа өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.

Уг залуу дүү нартаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг талаараа саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Та хэдийг хараад жүжигчин болохыг хүсэж байгаа хүүхдүүд байгаа байх. Тэр хүүхдүүдэд өгөх зөвлөгөө.

– Алагаа: Дуртай зүйлээ л хийх нь хамгийн чухал. Чи юу хиймээр байна, ямар зүйл чамайг аз жаргалтай болгож байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Дараа нь тэр зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөөрэй. Дуртай зүйлээ хий, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө.

– Нямка: Тэгж жүжиглэ ингэж жүжиглэ гэж хэлэхээр мундаг хүмүүс биш шүү дээ бид чинь. Би ч өөрөө одоо болтол дүрээ хэрхэн сайн гаргах, үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг дээр суралцаад л явж байдаг.

Хааяа бас “сугаа” мэдэрдэг. Гэхдээ жүжигчин болох гэж байгаа хүүхдүүддээ хандаж хэлэхэд шантралгүй тууштай байгаарай л гэж хэлье дээ.

– Дэрмээ: Жүжигчин болох гэж байгаа бол төрөл жанраа тодорхой болгох хэрэгтэй. Хошин урлаг юм уу, театр эсвэл дэлгэцийн урлаг юмуу гээд л төрлөө ч бас тодорхой болгох хэрэгтэй санагддаг даа.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Contact Us

error: Content is protected !!